Монгол хэл сурахуй

Юун түрүүнд бид монгол хэл бичгийг та бүхэнтэй хуваалцаж буй аргынхаа талаар товчхон танилцуулъя.
Бидний хичээлүүд нь нийтлэг хэрэглэгддэг кирилл үсгийн оронд үндэсний монгол бичигт төвлөрөн гол хэрэглэгдэхүүн, чиг шугам болгон ашиглана. Харин кирилл үсгийг зөвхөн үгийн дуудлагыг зөв дуудах үүднээс л ашиглана.
Хичээлийн бүлгүүдэд үндэсний монгол бичгийн хэлний сэтгэлгээний зүй тогтлыг бид дагаж мөрдөх болно. Чухамдаа Монгол бичиг нь зуу зуун жилийн туршид үе дамжин өвлөгдөн ирсэн монголчуудын амьдралын хэв маяг, үндэсний мөн чанар, гүн ухаантай нягт хамааралтай тул хэл сурах хамгийн сайн хэрэглүүр болж байгаа гэж бид үздэг.
Та манай хичээлүүдийг roadmap хуудаснаас олж болно.

Бидний заах арга
Бидний заах арга одоогийн нийтлэг хэрэглэгдэж байгаа заах аргаас бага зэрэг ялгаатай. Бид хэлний залгавар залгах зарчмын дагуу гарын авлага бүтээж, үгэнд залгах дагавар, нөхцөлийн утга, нөхцөлийн хэрэглээ болон тэдний дарааллын талаар нарийвчлан тайлбарлана. Ингэснээр тоглоом мэт эхний хүүхэд цагаан чулууг орхиж үлдээнэ. Арын хүүхэд орхисон чулууг (үгийн бүтээвэр болон нөхцөл) олсноор үгийн утгийн сэжүүрийг тайлах болно гэх мэт үргэлжлэн чулууг олсноор үгийн утгийг бүрэн олж авна.
Энэхүү сурах арга нь илүү зугаатай, үр бүтээлтэй төдийгүй монгол хэлийг сурч эзэмшихэд илүү дөхөм болно хэмээн бид найдаж байна.

Үгийн сан
Үгийн сан нэмэгдүүлэх тухайд бид үндэсний монгол бичгийн үгийн үндэс язгуурыг суурь болгоно. Ингэснээр зөв бичих чадвараа сайжруулах, шинэ үгийг ойлгоход илүү хялбар болно. Мөн түүнчлэн Монгол хэлний цаадах философи, оюун санааг гүн мэдрүүлэх буй за.

Дуудлага
Авиа болон ярианы хувьд монгол хэл өрнө дахины хэлнүүдээс нэлээд ялгаатай учир сонирхсон сэдвээрээ монгол аудио ном, дуу хөгжим, подкаст мөн монгол радио сонсож хэлний өнгө аяс, дуудлага, өргөлт, аялгуу зэргийг илүү ойлгож мэдрэхийг танд зөвлөе. Аливаа хэлээр ярих нь хүн хоорондын амьд харилцаагаар дамжуулан ойлголцдог учраас бид энэ талаар тийм ч гүнзгий авч үзэхгүй. Гэхдээ бид зөв уншиж, дуудаж сурахад тань тусалж чиглүүлэх мэдээлэл, бичлэг, зүй тогтлыг та бүхэнтэй хуваалцах болно.

Үсгийн дүрэм
Эцэст нь бид кирилл үсгийн дүрмийг тайлбарлахгүй (энэ талаар нийтийн сүлжээнд хангалттай мэдээлэл буй), гагцхүү үндэсний монгол бичгийн сэтгэлгээ буюу гүн ухааныг бүхэлд нь баримтлах юм. Бидний сүегэрүүд дараах бүтэцтэй байна: Эхлээд үндэсний монгол бичгээр тайлбарлаж, кирилл үсгээр хөрвүүлэн, төгсгөлд нь англи, франц хэлээр орчуулж оруулна. Жишээнүүдийг үндэсний монгол бичиг, түүний латин галиг, кирилл үсгийн хөрвүүлэг (дуудлагын хувьд хэрэглэхэд илүү хялбар болно) болон Англи, Франц орчуулга гэсэн дарааллаар оруулах юм.

Бидний заах арга таны Монгол соёлд нэвтрэх аялалд хувь нэмэр болж эрдмийн мөр тань гэгээн болтугай.
Та манай хичээлүүдийг roadmap хуудаснаас олж болно.



